АНУ Венесуэлд суух Элчин сайдыг арван жилийн дараа томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-20 13:14:00

АНКАРА. /Anadolu/. АНУ-ын Конгрессын сенат лхагва гарагт Венесуэлд суух Элчин сайдаар Жеймс Сториг томилжээ. Тэрбээр энэ албан тушаалыг Колумбийн нийслэл Богота хотоос гүйцэтгэх аж.  


Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргааны удирдлага дор Венесуэл дахь АНУ-ын бодлогыг чиглүүлэхэд Жеймс Стори чухал үүрэг гүйцэтгэж магадгүй байна.


Төрийн эрхийг олон жилийн турш барьсан Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавесийн үеэс хоёр улсын харилцаа мууджээ. АНУ, Венесуэл 2010 оноос хойш харилцан элчин сайд нараа томилоогүй аж.

Холбоотой мэдээ