Хөвсгөлд 4000 орчим ямаа хээл хаяжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 09:24:58

Хөвсгөлд төллөх ёстой хээлтэгч малын 74,6 хувь буюу 1448,6 мянган эх мал төллөж төл бойжилт 99 хувьтай байна.

Үүнээс ингэ 0,1 мянга, гүү 19,2 мянга, үнээ 65,9 мянга, эм хонь 796,9 мянга, эм ямаа 566,4 мянга эх мал төллөж 1434,2 мянган төл бойжиж байна. Харин гүү 97, үнээ 177, эм хонь 960, эм ямаа 3966 буюу нийт 5200 хээлтэгч мал хээл хаяжээ. Тус аймагт он гарсаар өвөлдөө зудтай зарим сумдад хаваржилт хүндэрсэний улмаас  19895 толгой мал хорогдсоноос тэмээ 2, адуу 1008, үхэр 2648, хонь 7466, ямаа 8771, мянга байгаа ба аймгийн нийт мал сүргийн 0,5 хувь нь хорогджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ