Дөрвөн сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 09:08:11

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот Мөрөн хот Герман улсын Барут хоттой хамтран ажиллаад 4 жил болж байгаа бөгөөд энэ онд байгаль орчны салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд цэвэр ус төслийг хэрэгжүүлэн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор, Аваргууд, Ирээдүй, Хоёрдугаар сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Германы мэргэжилтнүүд суурилууллаа. Харин үлдсэн сургуулиудад ирэх намар суурилуулах бөгөөд хүүхэд бүр хүссэн үедээ цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж бүрдэх ажээ.

Мөн Мөрөн хотын мэргэжлийн байгууллагын цэвэр бохир усны 2 инженерийг 7 хоногийн хугацаатай түргэвчилсэн сургалтад хамруулан сургалтын хугацаанд гарах зардлыг Барут хот болон Германы хамтын ажиллагааны хөтөлбөр төсөл санхүүжүүлэх ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ