Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-13 18:41:36

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Дорнод аймгийн Засаг даргаар Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг томиллоо. Ийнхүү тэрээр Дорнод аймгийн Засаг даргаар гурав дахь удаагаа сонгогдож байна.

Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуулиар Дорнод аймгийн ИТХ-д МАН 26, АН найм, МАХН нэг, бие даагч хоёр суудал авсан. Шинээр бүрдсэн ИТХ өнгөрсөн сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын даргаар Мөнхсайханы Энхтөрийг сонгож, ИТХ-ын тэргүүлэгчид 11 байхаар тогтсоноор М.Бас-Эрдэнэ, П.Мөнхтөр, Ш.Өргөнбаяр, Б.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Д.Урансувд, Ж.Ёндонжамц, Т.Төмөрбаатар, З.Гэрэлт-Од, Г.Болдбаатар нарыг сонгожээ. Харин аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчийн 77.8 хувийн саналаар дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлаад байсан юм.

Холбоотой мэдээ