Баян-Өлгий аймагт ширээний теннисний бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-06 16:50:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын спорт цогцолборт 2020 оны Баруун бүсийн ширээний теннисний насанд хүрэгчид, өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнийг тус аймгийн Биеийн тамир, спортын газар, Ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулж, Капитрон банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баруун 5 аймгийн 200 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тамирчид 150 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Тэмцээн энэ сарын 7-ны өдөр дуусна. Багийн болон ганцаарчилсан төрөлд эхний 2 байрт шалгарсан тамирчид Улаанбаатар хотод болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. 

Холбоотой мэдээ