Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар Г.Мөнгөнхуягийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-05 08:18:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 4-нд болж 41 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцлоо.

Хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад МАН-аас Ц.Баттогтох, АН-аас Г.Мөнгөнхуяг нарын нэрийг дэвшүүлэв. Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 23 төлөөлөгчийн саналаар Г.Мөнгөнхуягийг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар сонгов. Г.Мөнгөнхуяг 1983 онд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Барилгын инженер мэргэжилтэй. Бакалавр зэрэгтэй. Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн. 2014 оноос Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны гишүүнээр ажиллаж эхэлсэн байна.   

 

Холбоотой мэдээ