Орхон аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбатыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-10-28 16:16:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын VIII дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-д  МАН-аас 23, АН-аас 12 хүн  сонгогдож өнөөдөр төлөөлөгчийн бүрэн эрхийг нь баталгаажуулж үнэмлэх, тэмдгийг нь гардууллаа.

Хуралдааны эхэнд ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Мөнхбат, АН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярмагнайг нэр дэвшүүллээ. Санал хураалтыг нууцаар явуулж 68.6 хувь буюу 24 төлөөлөгчийн саналаар Д.Мөнхбатыг ИТХ-ын даргаар сонголоо. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хурлын тамгыг шинээр сонгогдсон Д.Мөнхбатад хүлээлгэн өгснөөр хуралдааныг ИТХ-ын дарга Д.Мөнхбат үргэлжлүүлж байна.

Хуралдааны дэгийн дагуу дараагийн хэлэлцэх асуудал нь Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох юм. МАН-ын бүлгээс төлөөлөгч С.Батжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн бол АН-аас нэр дэвшүүлэх хүн байхгүй гэснээр С.Батжаргал төлөөлөгчдийн асуултад хариулж цаашид орон нутагт хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.  Анхдугаар хуралдаан үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ