Өсвөрийн шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-28 11:41:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгени цогцолбор сургуульд 2020 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.


Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон шатрын клубүүдийн 6-18 насны охид, хөвгүүд тодорхой заасан ангилалд өрсөлдөнө. Багийн дүнд 6 хүртэлх насны хүүхдийн тоглолтын дүн хамаарахгүй юм байна. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болж УАШТ-ий даргаар МШХ-ны Тэмцээн, уралдааны зөвлөлийн гишүүн, Олон улсын мастер Б.Баярмаа, ерөнхий шүүгчээр Улсын шүүгч Ч.Мөнхбат нар ажиллахаар болсон юм.



“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК болон Нийслэлийн онцгой комиссын зөвлөмжийг баримтлан наадмын анхан шатны болон шигшээ тэмцээнийг зохион байгуулна.



 

Холбоотой мэдээ