ЗӨСҮТ-ийн лаборатори Цагааннуур боомтод коронавирусний шинжилгээ хийж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-27 11:37:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хөдөлгөөнт лаборатори энэ сарын 24-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур боомтод ажиллаж байна.

Баян-Өлгий аймагтай хил залгаа ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад өнөөдрийн байдлаар 6611 хүн цар тахлаар өвчлөөд байгаа аж. Тухайн бүс нутгаас манай улсын Цагааннуур боомтоор дамжуулан бараа, таваар импортолдог тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү лаборатори ажиллуулж байгаа аж.

Мөн хилийн боомтод цагт 2 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай GN Exspert молекул биологийн шинжилгээний аппарат суурилуулжээ.

ЗӨСҮТ-ийн лабораторийн багтай тус аймгийн Нэгдсэн эмнэлгийг 2, Зоонозын өвчин судлалын төвийн 1 ажилтан хамтран ажиллаж байна. Тэд өчигдөр ОХУ-аас орж ирсэн тээврийн 24 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Хөдөлгөөнт лаборатори Цагааннуур боомтод энэ 7 хоногийг дуустал ажиллана.    

  

Холбоотой мэдээ