Аймгийн МАН-ын хороо аймгийн Засаг даргад Д.Бауыржаны нэрийг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-26 11:15:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын хорооны Бүгд хурал энэ сарын 24-ний өдөр хуралдав.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшигчдийн асуудлын хэлэлцсэн байна.

Бүгд хурлын гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн МАН-ын хорооны дарга, одоогийн аймгийн ИТХ-ын дарга Далелийн Бауыржаныг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Мөн аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх санал хураалтад Ахметийн Ербол 42,6 хувь, Сыдыхын Асылбек 30,5 хувийн санал авчээ.

Дээрх 3 хүнийг нэр дэвшүүлэх тогтоолын төслийг Намын удирдах зөвлөлд уламжилсан байна.

Холбоотой мэдээ