Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шийдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:09:23

Завхан аймгийн ЗДТГ-т нэгдүгээр улиралд иргэдээс 70 өргөдөл иржээ.

Үүнээс ажил хүссэн зургаа, ажлаас чөлөөлөгдөх тухай 13, мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн 15, газар хүссэн болон газрын маргааны талаар дөрөв, тусгай зөвшөөрөл хүссэн 10, бусад асуудлаар 22 өргөдөл, гомдол хүлээн авч  шийдвэрлэсэн байна. Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 105 өргөдөл гомдлыг хүлээн авч 96 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 9 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 95,7 хувь, нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 91,4 хувьтай байна. Ийнхүү аймгийн ЗДТГ өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухай бүр дүгнэлт хийж, хяналт шинжилгээ үнэлгээг хийж биелэлтийг тооцон ажиллаж  байна. Өргөдөл гомдлыг иргэд мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр ирүүлсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ