Бүтээгдэхүүний загварыг хамгаалах талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-23 15:12:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн “Бүтээгдэхүүний загварын хамгаалалт” сэдвээр энэ сарын 21-нд цахимаар болов.


"COVID-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас зөвлөгөөнийг ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн газрын удирдлага дор цахимаар зохион байгуулж, гурван орны Оюуны өмчийн газрын дарга нар үг хэллээ. Зөвлөгөөнөөр талууд бүтээгдэхүүний загварыг хамгаалах эрх зүйн орчин, бүртгэлийн тогтолцоо, сүүлийн үеийн статистик мэдээллийг танилцуулав.


Бүтээгдэхүүний загварын хамгаалалт, бүртгэлтэй холбоотой асуудлыг гурван улсад Патентын тухай хуулиар зохицуулдаг. Харин бүтээгдэхүүний загварт хамаарах Гаагийн системд Монгол болон Орос улс элссэн бөгөөд БНХАУ уг хэлэлцээрт элсэхээр бэлтгэж байна.


Бүтээгдэхүүний загварын хамгаалалтыг хэлэлцэв


Манай улс оюуны өмчийн мэдээлэл солилцох хүрээнд Бүтээгдэхүүний загварын Олон улсын хадгалалт болон бүртгэлийн тухай Гаагийн хэлэлцээрийн Женевийн акт болон Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарногийн хэлэлцээр гэсэн үндсэн 3 хэлэлцээрт нэгдэж, дагаж мөрддөг.

Гурван улсын Оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн жил бүр болдог уламжлалтай.  


Холбоотой мэдээ