Энэ хавар 229 мянган мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 09:05:23

Өмнөговь аймаг таримал ойгоороо улсдаа нэгдүгээрт ордог. Энэ жил бүх нийтийн мод тарих өдрөөр 229622 мод тарьсан байна. Энэхүү модыг тарихад 11333 иргэн, 261 байгууллагаа гар бие оролцож, 55902900 төгрөгийн зардал гаргажээ.

358 га газрыг ойжуулахад ашигласан байна. Хөдөөний 14 сумдаас Ханбогд сум хамгийн их идэвхтэй оролцсон бөгөөд “Галба” цэцэрлэгт хүрээлэн болон сумынхаа төвд 5079 мод, Гурвантэс сум 2173 мод тарьсан байна. Энэхүү хоёр сум цөлийн бүст багтдаг ажээ.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум 29184 мод тарьсан байна. Мөн Монгол улс, Солонгос улсын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн багийнхан Булган сумын нутаг Баян загт 25 мянган заг нөхөн тариалалт хийжээ. Мөн ойн зурвасыг шинээр байгуулж 100 мянган тарьцыг шинээр суулгасан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ