Төлөөлөгчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд сонгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-10-21 15:17:35

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд орон даяар явагдсан.

Говьсүмбэр аймгийн аймаг, сумын ИТХ-ын нийт 84 мандатад нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн 21 буюу 25 хувь нь эмэгтэй төлөөлөгч байна.

Тодруулбал аймгийн ИТХ-ын 17 мандатын хоёрт нь эмэгтэй, Баянтал сумын 15 мандатын зургаа буюу 40 хувь нь эмэгтэй, Сүмбэр сумын ИТХ-ын 21 мандатын тав буюу 24 хувь, Шивээговь сумын ИТХ-ын 31 мандатын ес буюу 29 хувь нь тус тус  эмэгтэй төлөөлөгч сонгогджээ.  

Холбоотой мэдээ