Тэжээл бэлтгэл 60 орчим хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-20 16:26:11

Архангай /МОНЦАМЭ/. Тус аймагт малчдын түвшинд 80.0 мянган тн өвс, 1300 тн тэжээл болон бусад нэмэгдэл тэжээл хужир шүүг бэлтгүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс өөрийн аймгийн болон Төв, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс зэрэг аймгийн нутгаас малчдын түвшинд 44.9 мянган тн өвс, 6122 тн ногоон тэжээл, 1272 тн гар тэжээл, 12 тн үйлдвэрийн тэжээл, 183.6 тн давс хужир шүүг нөөцлөн авчээ. Тэжээл бэлтгэл 60 орчим хувьтай байна.

Одоогоор Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгаас иргэд 20.0 мянган боодол буюу 40 гаруй тн өвсийг авч ирэн 9.0-12.0 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна.

Энэ онд Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 1200 тн өвс, 200 тн тэжээл, сумдын нөөцөд 5700 тн өвс, 1330 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн.

Хангай, Ихтамир, Тариат, Эрдэнэмандал, Булган, Цахир, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Хайрхан, Цэцэрлэг, Өлзийт, Төвшрүүлэх сумын аюулгүйн нөөцөд 576.3 тн өвс, 9 сумын нөөцөд 115.2 тн тэжээл бэлтгэн нөөцөлсөн байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргад хадлангийн талбай шийдвэрлэж өгөх талаар албан хүсэлт хүргүүлсний дагуу тус аймгийн нутагт өвс бэлтгэж буй иргэн аж ахуй нэгжүүдтэй хамтран өвсийг газар дээрээс нь 4000-5000 төгрөгөөр худалдан борлуулах, авах гэрээ байгуулан аймгийн аюулгүйн нөөцөд 13.0 мянган боодол буюу 325 тн өвсийг татан авах ажлыг зохион байгуулж байна.           

Холбоотой мэдээ