Монгол, Францын бизнес уулзалт ХАА-н салбарыг онилжээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-19 10:53:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, Францын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны (MEDEF) дэргэдэх Франц-Монголын бизнесийн зөвлөл хамтран “Монгол Францын цахим бизнес уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. 

Уулзалтаар Францын бизнесийн төлөөлөгчид манай улсын эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал болон ХАА чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авч, ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох, санал солилцох аж.  

Уулзалтад Францаас АДЕПТА /Аdepta/ АКСЕМА /Axema/ холбооны газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж, хүнс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, ААН-үүд оролцоно. Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бизнес эрхлэгчдийг уг уулзалтад оролцохыг МҮХАҮТ-аас урьжээ. 


Уулзалтад Францын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны (MEDEF) дэргэдэх Франц-Монголын бизнесийн зөвлөлийн дарга Кристоф Фонтайн, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филипп Мэрлин нар оролцож, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төвөл байдлын талаар танилцуулах аж. Мөн ХХААХҮЯ, Евхопын Сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгч нар оролцоно. 


Холбоотой мэдээ