Архангай аймгийн ИТХ-д Ардчилсан нам олонх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-16 19:55:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит 2020 оны сонгууль Архангай аймагт хэвийн болж өнгөрлөө. Аймгийн хэмжээнд нийт 105 хэсгийн хороонд 60956 сонгогч санал өгөхөөс 40136 сонгогч саналаа өгч, 65.8 хувьтай дуусжээ. Саналаа өгсөн нийт сонгогчийн 19307 нь эрэгтэй, 20829 нь эмэгтэй байжээ. Насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны 4705, 26-40 насны 13486, 41-55 насны 13542, 56-аас дээш настай 8403 сонгогч санал өгжээ.

Сонгуулийн дүн мэдээллийг сумдаас татан нэгтгэж, 17.00 цагт дууслаа. Сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын 39 мандатад нийт 79 нэр дэвшигч өрсөлдсөнөөс АН-аас 20 нэр дэвшигч ялалт байгуулж олонх боллоо. Харин МАН-аас 19 нэр дэвшигч тойрогтоо ялалт байгуулсан байна.

Аймгийн хэмжээний 105 хэсгийн хороонд 807 хүн, нэмэлтээр эрүүл мэнд, үйлчилгээний ажилтан, ОБГ, МХГ-ын 252 албан хаагч ажилласан байна.

Холбоотой мэдээ