Кот-д'Ивуарт зааны тоо толгой огцом буурч байна

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-16 17:19:57

НЬЮ-ЙОРК. /PLOS ONE/. Сүүлийн арван жилийн хугацаанд Кот-д'Ивуарын тусгай хамгаалалттай газар заануудын тоо огцом буурч, 200 болжээ.


“Тус улсын дархан цаазат газрууд болон тусгай хамгаалалттай дийлэнх газруудад заанууд устаж үгүй болж байна. Юуны түрүүнд энэ нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой юм. Цөөхөн үлдсэн энэ амьтны тоо толгой тусгай хамгаалалттай 25 газрын дөрөвт нь л үлдээд байна” гэж судлаачид тэмдэглэжээ.  


Ан хийх, ой модыг сүйтгэсний улмаас дэлхий дээрх зааны тоо толгой улам цөөрч, устаж мөхөх аюулд ороод байна. Энэтхэгт ийм асуудалд орох нь харьцангуй бага байгаа бол Африкийн орнуудын хувьд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд зааны тоо маш хурдацтай буурч байна.


Тухайлбал, Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Африкт 4-5 сая заан амьдардаг байсан бол 1970-аад оны дундуур энэ тоо 1.3 сая болж буурчээ. Харин XXI зууны эхээр 600 мянгад хүрсэн байна. Эрдэмтэд үүнийг экваторын Африкт улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж буйтай холбон тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ