Говь-Алтай аймагт урьдчилсан дүнгээр АН ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-15 22:54:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн хэмжээнд 18 сумын 87 хэсгийн хороонд болж дууслаа. 


Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН ялалт байгуулсан дүн мэдээтэй байна. Говь-Алтай аймгийн ИТХ-д аймгийн 18 сумаас нийт 41 төлөөлөгч сонгогдох мандаттай. Одоогийн байдлаар АН 24, МАН 11, Бие даагч 1 ялалт байгуулаад байгаа бөгөөд үлдсэн тойргийн мэдээ албан ёсоор гараагүй байна, иймд нэгдсэн мэдээг 10 дугаар сарын 16-нд танилцуулна хэмээн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Аймгийн хэмжээнд нийт 37284 сонгогч бүртгэгдсэнээс 67.56 хувь нь саналаа өгчээ. 


Холбоотой мэдээ