"Морин хуур-2020"-т дуулах 40 дуунаас 10-ыг шилдгээр шалгаруулна

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2020-10-14 11:57:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал ёсоор зохиодог "Морин хуур" наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт шилдэг уран бүтээлийн концертонд дуулах нийт 40 дуунаас эхэлж байна. Тодруулбал, эндээс 10 дууг шалгаруулж, улмаар ирэх сарын 14-нд Төв аймгийн "Монгол туургатан" театрт зохион байгуулах "Хөгжмийн баярын нэгдсэн гала" тоглолтонд дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан тодрох юм.


Харин "Морин хуур" наадмын хоёрдугаар шатанд шалгарсан дууны уран бүтээлийн концерт энэ сарын 16-17-нд Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Монгол Улсын консерваторын симфони найрал хөгжим, найрал дуучин оролцох нь. 

Энэ удаагийн шалгаруулалтад дууны бүтээлээс гадна, дуучдын бэлтгэл, сургуулилт хангасан байдал, дуулаачийн гүйцэтгэл, үзэгчдийн дэмжлэг зэргийг дүгнэлтэд харгалзахаас гадна шүүгчээр хэн ажиллаж байгаа нь тодорхой бус байхаараа онцлогтой юм гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. 


Холбоотой мэдээ