Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-23 07:19:43

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 17. Сумъяа гараг.

Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Холбоотой мэдээ