Халаалтын зуухнуудын хэвийн ажиллагааг өдөр бүр шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв/МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй халаалтын зуухнуудын хэвийн ажиллагаанд өдөр бүр шалгалт хийж байна.
Тус ажлын баг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, "Төв Чандмань" ДЭХГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн бөгөөд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн өдөр бүр халаалтын горимд хяналт, шалгалт хийн ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн ээлжит хяналт, шалгалтыг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ хийж, халаалтын горимын хэвийн ажиллагааг шалгалаа. Энэ үеэр халаалтын зуухнуудын өгөх температур 52-56 градус, буцах температур 42-44 градустай байв гэж албаныхан мэдээллээ.
Холбоотой мэдээ

СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
20 минут

ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно
9 цаг