БНСУ-д халдварын тохиолдол дахин гурван оронтой тоо руу шилжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-13 15:22:07

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо таван өдөр дарааллан хоёр оронтой тоогоор нэмэгдэж байсан бол мягмар гарагт гурван оронтой тоо руу шилжиж, 100 давжээ. Энэ долоо хоногт тусгаарлалтыг зөөлрүүлэх арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дотооддоо болон зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд нэмэгдсэн байна.  


Мягмар гаргийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын 102 тохиолдол бүртгэгдсэний дотор 69 нь дотоодод халдварласан тохиолдол байжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нийт халдварын тоо 24805-д хүрчээ.


Ням гарагт бүртгэгдсэн тохиолдлын тоотой харьцуулахад мягмар гарагт илэрсэн тохиолдлын тоо огцом нэмэгджээ. БНСУ-д ням гарагт 58 тохиолдол илэрсэн бол даваа гарагт 98 тохиолдол бүртгэгдсэн юм.


Ургацын баярын үеэр орон даяар олон сая хүн зугаалах үед халдварт өвчин дэгдсэн тохиолдол бүртгэгдээгүйтэй холбоотойгоор БНСУ даваа гарагт хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдээ сулруулсан байна. Үүний дараа халдварын тоо дахин нэмэгдэж эхэлжээ. 

Холбоотой мэдээ