Төрийн албаны ерөнхий шалгалтад 353 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-12 19:03:46

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийн хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ховд аймагт 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан ерөнхий шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд зориулсан цахим сүлжээ бүхий компьютер, скайнер зэрэг тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын үүдний танхимд байршуулжээ. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд тус шалгалтад оролцохоор 353 иргэн бүртгүүлсэн байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл аравдугаар сарын 14-ний өдөр дуусна. Тиймээс тус шалгалтад орох хүсэлтэй иргэд тодорхой хугацаанд амжиж бүртгүүлэхийг Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс анхаарууллаа

Холбоотой мэдээ