“Эрдэмд шамдагтун” хөшөөг хүрэл болгож шинэчилнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
dusem11@yahoo.com
2020-10-12 11:43:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн чанх ар талд 73 жилийн өмнө босгосон жанжин Д.Сүхбаатарын “Эрдэмд шамдагтун” хөшөөг сэргээн засварлаж байна.

 

Нэрт уран барималч С.Чоймбол 1947 онд барьж босгосон уг хөшөөг нөхөн сэргээх ажлыг өнгөрсөн жилүүдэд огт хийж байгаагүй юм байна.


Энэхүү түүхэн дурсгалт хөшөөг нөхөн сэргээж, засварлан шинэчлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа аж. Тус хөшөөний суурь бетон цутгалтыг хийсэн бөгөөд одоо байгалийн чулуугаар бүрэх юм.



Мөн “Эрдэмд шамдагтун” хөшөөний хуучин хэвийг өөрчлөхгүйгээр 100 хувь хүрэл хөшөө болгох юм байна.

 

Холбоотой мэдээ