Патентын тухай зэрэг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-06 13:56:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулав.


Уг хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гаргасан юм. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 23-нд Оюуны өмчийн тухай хууль батлагдсан тул өмнө нь өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай багц хуулийн төслүүдэд зохих өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн байна. Х.Нямбаатар сайдын горимын саналаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.

Холбоотой мэдээ