Гадаад валютын улсын нөөц 4.4 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-20 16:08:23

Гадаад валютын улсын нөөц  өнгөрсөн 3 дугаар сарын байдлаар өмнөх оноос 4.4 хувиар буюу 58.6 сая ам.доллараар буурч, 1265.3 сая ам.долларт хүрсэн байна.

Валютын төлбөртэй импортын дүн буурснаар  гадаад валютын улсын нөөцийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.0 нэгжээр илүү гарсан байна.

Түүнчлэн манай улсын гадаад худалдааны нөхцлийн индекс өнгөрсөн оноос 14.9 хувиар буурчээ. Гадаад худалдааны нөхцлийн индекс буурахад экспортын үнэ импортын үнийн индексээс илүү хурдацтай буурсан нь нөлөөлсөн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ