150 гаруй хүүхэд таеквондогоор хичээллэж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-30 14:32:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 150 гаруй хүүхэд таеквондогоор хичээллэж байна.

Тус аймагт таеквондогийн сургалт явуулж буй "Дайчин" холбооны залуус Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаяртай уулзаж үйл ажиллагаагаа танилцуулав. Монгол Улсын 6 удаагийн аварга, хар бүс 2-р дантай, ОУХМ О.Мөнхзолбоог багш дасгалжуулагчаар ажиллуулж байгаа юм. Уулзалтын үр дүнд "Дайчин" таеквондогийн холбоог дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

Өмнөговь аймагт таеквондогийн сургалт өмнө нь хичээллэж байгаагүй юм.

Холбоотой мэдээ