Эзэнгүй нохой, муурыг устгав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-25 10:25:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд болон Зүүнбаян багийн 1600 гаруй эзэнгүй нохой, муурыг устгах ажлыг өнгөрсөн долоо хоногт орон нутгаас зохион байгууллаа.

Тэжээвэр нохойтой айл өрхүүд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаас сэргийлж нохойгоо заавал уяж иргэний үүргээ биелүүлэхийг албаныхан анхааруулсан юм.

Албаныхны өгүүлснээр хүмүүс нохойн гөлгийг төөрүүлэхээр төв суурин газарт олноор авчирч орхидог бөгөөд энэ нь эзэнгүй нохой олшрох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Холбоотой мэдээ