Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-22 14:57:45

ТОКИО. /TASS/. Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд АЗ-ийн байнгын гишүүн болоход бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан илгээлт тавихдаа мэдэгджээ. Түүний илгээлтийг Японы гадаад бодлогын байгууллагын “Youtube” сувагт нийтэлсэн байна.


“НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд АЗ-ийн шинэчлэлийг дахин хойшлуулж болохгүй. Харамсалтай нь 75 жилийн өмнө байгуулагдсан энэхүү систем нь үүрэг даалгавраа бүрэн биелүүлж чадахгүй байна. Хариуцлага хүлээх чадвартай, боломж, зорилготой гишүүн орнууд өргөтгөсөн АЗ-д оролцох ёстой гэж үзэж байна. Зөвхөн үүний дараа л АЗ үр дүнтэй, төлөөлөгчийн байгууллага болж шинэчлэгдэнэ. Япон улс эдгээр үүргийг АЗ-ийн байнгын гишүүний хувиар биелүүлж, дэлхий дахинд дэг журам тогтоох, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулахад бүрэн бэлэн байна” гэж Мотэги мэдэгджээ.


Одоогийн байдлаар НҮБ-ын АЗ-д 15 улс багтдаг бөгөөд тав нь /ОХУ, БНХАУ, Их Британи, АНУ болон Франц/ байнгын гишүүд бол үлдсэн ес нь хоёр жилийн хугацаатай сонгогддог байнгын бус гишүүд юм. 


Холбоотой мэдээ