"Самбартай хөтөл"-ийн орчмыг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-21 16:40:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Хонгорын дугуйчид" унадаг дугуйн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн ЗДТГ-тай хамтран Баянхонгор аймгийн баруун төв зам дагуух Самбартай хөтөл дэх хуучин самбарыг шинэчиллээ.

Энэхүү ажлын хүрээнд унадаг дугуйн зогсоол, сүүдрэвч, хогийн сав, бие засах газар, турник зэргийг нэмж хийн тохижуулжээ. Ингэснээр тухайн орчин зорчигчдыг угтан авах, үдэхэд тохитой орчин бүрдэж байгаа юм.

Тус холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө олон бүтээлч ажлыг санаачлан хийдэг байна.

Холбоотой мэдээ