“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020” тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-21 18:00:52

Төв /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээний нэгдүгээр шатны тэмцээнийг Төв аймаг дахь  Цагдаагийн газраас зохион байгуулав. 

Энэхүү ур чадварын тэмцээн нь нутаг  дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой аж. 

Тэмцээнд 22 сумын хэсгийн төлөөлөгч оролцож, мэдлэг, чадвараа дайчлан өрсөлдсөнөөс Эрдэнэсант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаяр нэгдүгээр байр, Заамар сум дахь хэсгийн, төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямба-Очир хоёрдугаар байр, Эрдэнэ сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнпил гуравдугаар байрт тус тус шалгарчээ. 

Холбоотой мэдээ