Энхийг сахиулагчид үерт өртсөн иргэнийг аврав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-19 15:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 2 дугаар ротын алба хаагчид үерийн усанд унасан иргэнийг аварчээ.


Тодруулбал, 2 дугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүн “Арвай” баазаас “Яар” суурин хүртэл газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Тус нутагт их хэмжээний үргэлжилсэн бороо орсоор байгаа тул “Арвай” баазаас 2.8 км-т төв зам үерт автаж, автомашинаар цааш хөдөлгөөн үйлдэх боломжгүй болжээ. Улмаар дөрвөн цэргийн алба хаагч үргэлжлүүлэн явган эргүүл хийсэн бөгөөд энэ үеэр мотоциклоор замын эвдрэлтэй зорчиж байгаад мотоциклтойгоо үерийн усанд унасан орон нутгийн иргэнтэй таарч аварсан байна. Улмаар мотокциклийг нь уснаас гаргаж өгчээ.

Холбоотой мэдээ