Хадлан бэлтгэх ажил 54.1 хувьтай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-18 20:26:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хадлан бэлтгэх ажил 54.1 хувьтай явж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ховд аймаг малчдын түвшинд 61.6 мянган тн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн. Мөн 4.0 мянган тн тэжээл, 7.7 мянган тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөжээ.

Энэ оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 33.3 мянган тн хадлан бэлтгэсэн бөгөөд 54.1 хувьтай үргэлжилж байна. Мөн одоогоор 610.2 тн тэжээл, 1,1 мянган тн хужир шүү бэлтгэсэн байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Нямсүрэн ярив. 

Одоогийн байдлаар Алтай сум 1500 тн хадлан бэлтгэж энэ жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлжээ. Харин Булган сум хамгийн сайн буюу 23.3 мянган тн хадлан бэлтгэсэн. Зэрэг, Дөргөн, Үенч сумынхан хадлангийн ажлын 50 хувийг гүйцэтгэсэн дүн мэдээтэй байна.  

Холбоотой мэдээ