Өчигдөр нийт 807 сорьцод коронавирусний шинжилгээ хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-17 11:03:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ мэдээллээ.


Манай улсад коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 буюу 96.8 хувь нь эдгэрээд байна. Үүнээс 277 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусан бол гэрийн ажиглалтад 14, сувиллын ажиглалтад 10 хүн байна.

 

ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.


Ташрамд мэдээлэхэд, шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 252 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 19 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна. Харин 246 мянга гаруй хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ