“Алтай түншлэл” үзэсгэлэн худалдаа 17 дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-17 09:19:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Алтай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа 17 дахь жилдээ болох гэж байна.


Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, нөхөрлөл, хоршооны мэдүүлгийг Есөнбулаг сумын ЗДТГ хүлээн авах ажээ. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Алтай хотноо зохиох уг үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн  жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ залуу баялаг бүтээгчдэд туршлага солилцох боломж олгодгоороо давуу талтай юм.


Холбоотой мэдээ