Дугуйн спортын үндэсний шигшээ баг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-16 13:09:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбоо /МДХ/-ны тэргүүлэгч Ц.Мөнхцэцэг өчигдөр Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ны Ц.Шаравжамцтай уулзаж дугуйн спортын шилдэг тамирчдаас бүрдсэн шигшээ баг байгуулахаар болов.


Энэхүү уулзалтаар "Дугуйн сургалтын төв" болон "Дугуйн хөгжлийн төв"-ийн байрны асуудлыг шийдсэн бөгөөд  2021 оны нэгдүгээр сараас дугуйн спортын үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр боллоо. Мөн ирэх онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "BMX Racing" парк байгуулах бол 2021 оны хавар Богд ууланд "Cross country" болон "Down hill"-ийн замтай болох юм байна.


Ташрамд сонирхуулахад, Уулын дугуйн төрлүүдээс "Cross country" буюу бартаат замын төрөл нь олимпын төрөлд багтдаг бол "Down hill" буюу уулын уруу буух төрөл нь тивийн аварга шалгаруулах тэмцээний төрөлд ордог ч олимпын төрөлд багтах магадлал их байгаа аж. 

Холбоотой мэдээ