А.Навальный Орос руу буцах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-15 09:38:18

НЬЮ-ЙОРК. /The New York Times /. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германд үлдэх бодолгүй байгаа бөгөөд нутаг буцаж, үйл хэргээ үргэлжлүүлэхийг зорьж байна хэмээн ХБНГУ-ын аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтан мэдэгджээ.


“А.Навальный Германд цагаачлах бодолгүй байна. Тэрбээр гэртээ харьж өмнө нь явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна”  гэж тэрбээр хэлэв.

ХБНГУ-ын прокурорын газрын төлөөлөгчидтэй ярилцах үеэрээ А.Навальный өөртэй нь холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос татгалзсан тухай тэрбээр мөн мэдэгджээ. 


Нисэх онгоцонд сууж явах үеэр бие нь тавгүйрхсэн А.Навальный 8 дугаар сарын 20-нд Омск хотын эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт түүнийг ухаангүй байдалтай байхад нь хиймэл амьсгалын аппарат залгажээ. Хожим нь түүнийг Германы “Charite эмнэлэг рүү шилжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ