Э.Сноуден ОХУ-д оршин суух хугацаагаа сунгах бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-09 17:36:07

МОСКВА. /TASS/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-д оршин суух хугацаагаа дахин гурван жилээр сунгах тухай бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.


Түүний өмгөөлөгч Анатолий Кучеренагийн мэдэгдсэнээр, Сноудений оршин суух хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-нд дууссан хэдий ч коронавирусний цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оны 6 дугаар сарын 15 хүртэл автоматаар сунгагдсан байна.


"Сноуден бол хууль сахигч иргэн бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдардаг. Хязгаарлалтын арга хэмжээ авах үед тэр бусдын адил гэртээ байж, өөрийгөө тусгаарлах дэглэмийг дагаж мөрдсөн. Өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж дуусмагц тэрбээр оршин суух хугацаагаа сунгах тухай бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн” хэмээн Кучерена ярьжээ. 

Холбоотой мэдээ