Хяналтад авсан иргэдийн биеийн байдал өөрчлөлтгүй хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-06 14:30:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Цагаан-Уул суманд  шуурхай ажлын баг 3 дахь өдрөө ажиллаж байна.

Тарваган тахлаар өвчилсөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Б-ийн  ирсэн айлын нөхөр Цагаан-Уул сумын иргэн Б-г 3 хүүхдийнх нь хамт сумын төвд, эхнэрийг Агар багт гэрт нь тусгаарласан байна. 

Өнөөдрийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Мөн Агар баг явах замд болон тухайн айлын гадаа мэргэжлийн байгууллагын алба хаагчид 24 цагийн хяналт тавин, ариутгал халваргүйтгэлийг хийж иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байна.


Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш хэвийн үргэлжилнэ гэдгийг тус суманд ажиллаж байгаа Шуурхай багаас  мэдээллээ. 



Холбоотой мэдээ