Энэтхэг, Хятадын хилд энх тайван, тогтвортой байдлыг хангахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-05 10:17:23

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх нар Москва хотод уулзах үеэрээ үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг дэмжиж, Хятад-Энэтхэгийн хилд энх тайван, тогтвортой байдлыг хадгалан авч үлдэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ.


“Талууд хамтдаа хүчин чармайлт тавьж, Хятад, Энэтхэгийн хил дээр үүссэн хурцадмал байдлыг даруй намжаахад тус болох ёстой” хэмээн Вэй Фэнхэ ярьжээ.


Түүнчлэн Энэтхэгийн тал хүлээцтэй байж, хоёр улсын удирдагчдын хүрсэн тохиролцоонд нийцүүлэн ажиллана гэж найдаж байгааг тэрбээр илэрхийлсэн байна. “Хятад сөөм ч газрынхаа төлөө буулт хийхгүй бөгөөд Хятадын цэргүүд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж чадна" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. 


Харин Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх мэдэгдэхдээ, Энэтхэг хил орчмын бүс нутгаас хоёр улсын цэргүүдийг даруу татах сонирхолтой байна гэжээ. Үүссэн нөхцөл байдалд хоёр улсын батлан хамгаалахын яам хооронд дипломат түвшинд энхийн яриа хэлэлцээ хийхийг дэмжих нь чухал ач холбогдолтой болохыг тэрбээр мөн онцолсон байна.  

Холбоотой мэдээ