Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Наранбаатарын Содбилэг хүү аавын хамт ОБЕГ-т ирж, өөрийн
зохиосон номынхоо орлогоос УОК-т 500 мянган төгрөг хандивлав.
Н.Содбилэг нь
Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг байна. Цар
тахлын улмаас ЕБС-ийн хичээл цахимд шилжсэн. Тэрээр цахим хичээлийнхээ
хажуугаар, чөлөөт цагаараа хүүхэд багачуудад зориулан үлгэрийн ном бичиж
эхэлжээ.
Өөрийн зохиосон
үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын
дэлгүүрт худалдаалсан байна.
Түүний зохиосон үлгэрийн
ном нь 5 боть бөгөөд хоёрыг нь үлгэрийн, гурвыг нь комик хэлбэрээр бүтээжээ.
Үлгэрийн номоо 9900, комик номоо нь 5500 төгрөгөөр борлуулдаг аж.