Эвдэгдэж эзэнгүй орхигдсон газруудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-04 10:53:22

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын гарт өртөж эвдэгдсэн, эзэнгүй орхисон талбайнуудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийж байна.


Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар, ашигт малтмалын үндсэн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК-уудтай хамтран Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг Хүдэр, Ерөө сумдын эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад хийж гүйцэтгүүлж байгаа аж.


Өнгөрсөн жил “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Ерөө сумын нутаг, Толгойтын гол гэх газарт 15 га-д техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгч байжээ. Үүнийг үргэлжлүүлэн 20 га-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, Хүдэр сумын нутаг, Цагаан зүрийн гол гэх газарт 15 га талбайд нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ