Түрээсийн орон сууцны хорооллын гадна тохижилтын ажил дуусаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-31 10:17:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. ТОСК-аас барьж буй 315 айлын орон сууцны хорооллын гадна тохижилтын ажлыг “Нигүүлсэл зам” ХХК хийж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Тус хорооллын орон сууцны барилга нь энэ оны нэгдүгээр сард дууссан ч гадна тохижилт бүрэн дуусаагүйн улмаас улсын комисс хүлээж аваагүй юм. Тохижилтын ажлыг өнгөрсөн зургаадугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байсан ч улсын төсвөөс санхүүжилтыг нь хугацаандаа хийгээгүй тул барилгын ажил нь хойшилжээ. Гэхдээ энэ ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон хэллээ.

Уг хорооллыг улсын комисс хүлээж авсны дараа өргөдлийн дагуу иргэдэд түрээслүүлнэ. Ингэхдээ 315 айлын орон сууцны 30 хувийг борлуулж 70 хувийг түрээслүүлэх шийдвэрийг аймгийн ИТХ-аас өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм. 

Холбоотой мэдээ