Ахуй үйлчилгээ сэргэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт ахуй үйлчилгээ сэргэх хандлагатай байна. Өнгөрсөн жилээс эхлэн 3000-5000 хүртэл хүн амтай, ахуй үйлчилгээний байртай сумдад дэмжлэг үзүүлж эхэлсэн юм.
Тухайлбал: гэрэл зураг, компьютер үйлчилгээ 3.4 сая, хувцас захиалга засвар 7.5 сая, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас засвар, 1.6 сая, гутал захиалга засвар 2.4 сая, үсчин гоо сайхан 4.3 сая, бусад үйлчилгээний 840 мянган төгрөгийн тоног төхөөрөмжүүд нийт 19.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, нэг суманд 6-10 ажлын байрыг 7 суманд шинээр бий болгоод байгаа.
Харин энэ жилийн хувьд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар Сайхан суманд 30 сая төгрөгийн өртөгтэй ахуйн үйлчилгээний барилгын засвар хийгдэж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тус хөтөлбөрт Баян-Агт, Сайхан, Тэшиг, Орхон, Хангал сумд хамрагдсан байна.
П.Батням