Барилгачдын ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүний хүрээнд барилгачдын ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.
Сүхбаатар аймгийн хэмжээнд барилгын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 16 компани, аж ахуй нэгж бий. Эдгээрээс 7 байгууллага, мөн МСҮТ-ийн барилгын ангийн оюутнууд, ЗХ-ний 338-р ангийн барилгачид оролцсон юм.
Ур чадварын ААШ тэмцээн өрөг угсралт, хананд хавтан наах гэсэн 2 төрлөөр болсон. Даалгаварыг ОУ-ын дүрэм стандартын дагуу бэлтгэсэн бөгөөд тэмцээнийг шүүхээр ОУ-ын шүүгч нар болоод БХБЯамны мэргэжилтэн хүрэлцэн ирсэн. Тэмцээн бүтэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд өрлөгийн төрөлд Молцог элс ХХК, хавтан наах төрөлд ЗХ-ний 338-р ангийн барилгачид тэргүүлжээ.
ААШ тэмцээнд түрүүлсэн баг улсын аваргад аймгаа төлөөлөн оролцох юм. Цаашлаад улсад амжилттай оролцвол ОУ-ын тэмцээнд хүртэл оролцох боломжтой юм байна.
Т.Одончимэг