Д.Трамп: В.Путин бол дэлхийн хэмжээний тоглогч

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-18 10:04:14

ВАШИНГТОН. /TASS/. “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Туркийн удирдагч Тайип Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден сонгуульд ялуулт байгуулвал тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй” гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


“Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин Жозеф Байден тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Учир нь түүний улс төрд байх он жилүүд нь тийм ч гайхалтай байгаагүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.  


“Дэд ерөнхийлөгч асан сонгуульд ялбал Хятад Америкийг эзлэх болно. АНУ-ын ерөнхийлөгчдөөс хэн нь ч миний хийж бүтээснийг хийж байгаагүй” гэж Д.Трамп мөн ярьжээ. 


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм. 

Холбоотой мэдээ