Зарим суманд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-17 13:01:08

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын дундаж өндөр 4-20 сантиметр байна. Өөрөөр хэлбэл, Батсүмбэр, Баянжаргалан сумын нутгаар ургамлын ургалт сайн. Бусад нутгаар бэлчээрийн ургамлын ургалт дунд байгаа бол зарим суманд ургалт муу гэсэн үнэлгээтэй байна. 

Тодруулбал Жаргалант, Цээл сумдын нутгаар хялганы цэцэглэлтийн үе шат, Угтаал, Зуунмод, Аргалант, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар агийн бундуйжилт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын ширэг улалж, хиаг, тааны үрийн боловсруулалт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй. Харин Бүрэн суманд ургамлын өндөр хэмжих боломжгүй. Учир нь өвс, ургамал маш муу ургасан, ургалт зогсонги байдалд орсон мал ногоонд цадах боломжгүй зуншлага муу байгаа. Түүнчлэн  Аргалант, Баян-өнжүүл, Эрдэнэсант, Лүн Өндөрширээт сумдын нутгаар ургамлын ургалт муу, өсөлт хөгжилт хэвийн явагдаагүй зуншлага муу байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ