"Монос Хүнс" тайлангаа ажлын байранд танилцуулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-12 11:18:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Монос Хүнс" ХК хуваарийн дагуу 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.

Ингэхдээ тус компани тайлангаа эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийн байрандаа танилцуулж, ирсэн зочид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаараа онцлог боллоо. 

"Монос Хүнс" ХК нь 2019 онд олон нийтээс татан төвлөрүүлсэн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр олон улсын GMP стандарт хангасан, 1772 м ам дөрвөлжин талбай бүхий эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.


Ингэснээр "Экос" эрүүл мэндийн усны савлагааг шинэчлэн "Оргилуун" зөөлөн усаар төрлөө нэмснээс гадна "Vitos" шот савлагаатай 7 төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, 5 нэр төрлийн "Craft tea" шинээр үйлдвэрлэхээр болжээ. Харин хуурай хүнсний үйлдвэртээ "Тугал" брэндийн шахмал аарцан үрэл, "Tastea" брэндийн цагаан гаатай уусдаг цайг  зах зээлд нэвтрүүлэв. 

"Монос Хүнс" ХК энэ оны эхний хагас жилийн байдлаар борлуултын орлого 5.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсөж, 400 сая төгрөг болжээ. Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ