Өдрийн наран 20 цаг 11 минутад жаргана

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-08-12 08:08:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 23. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр.

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Огторгуй

Өдрийн наран 05 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь,туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,  нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


Холбоотой мэдээ